in

Dating : Аав

h2>Dating : Аав

Алт мөнгө, очир эрдэнийн цуглуулга
Аавд минь байхгүй ээ
Нэгэн насаараа хураасан хөрөнгө нь би байна
Хоёргүй сэтгэлээр зүтгэсэн зүтгэл нь үр нь байна
Хувцасны өнгөтэйг зүүсэнгүй би
Хишигийн дээдийг хүртсэнгүй ээ
Хүн л байхын эрдмийг би өвлөсөн
Хүнийг хайрлахын сайхныг мэдэрч өссөөн би
Энэ л хүнээс
Эгэл жирийн л нэг ааваас

Эх дэлхий хөмөрсөн ч үрдээ зовлон тоочоогүй юм миний аав
Эгэм мөрөө хугалсан ч
Эгц өөдөөс нь харахад
Хайрын харц л хацрыг минь цоргидог юм
Үмх талх өгөхдөө ч аав минь
Үгсийн сайхнаар эрдмийн хур буулгадаг юм
Үйл мэтгэвч миний аав
Үнэтэй сургаалаар эрдэнийн тарни хэлхдэг юм
Хөтүү амьдралд хүсдэг бүхнээ
Хүний хүнд хүсдэг аав минь
Хэцүү цагт хураасан эдээ
Тусын тулд түлхдэг эцэг минь
Та минь намайг томоожихыг үзэх гэж
Тамтаггүй зовлонгийн далайг
Тэвчихийн хирээр гэтэлгэсэн
Одоо хүү нь
Одод эрхэсийг таны алган дээр дэлгэхийг хүснэм
Орчил ертөнцийн зулайд
Өлмий юүгээн гишгэлэхийг сэтгэнэм
Олон гавьяа байгуулавч би
Өртэй аавынхаа ачийг хариулж эс чадах ч
Өмөг түшиг чинь болж
Өнгөт ертөнцийн сайхныг танд үзүүлэх гэсэн юм ааваа
Өнөд та минь урт насалж биднийгээ баясга
Өр сэтгэлээ төлж дуусгах хугацаа олго
Алив хөрөнгө надад зориулах гэж
Алтан хугацаагаа бүү үр
Атганд багтах амь минь л хангалттай
Алаг орчлонд хүү нь алзахгүй ээ аав минь

Хүслээс нь төрсөн хүсэл
Хүлээснээсээ алдуурч хөрст дэлхийг хөмрөнө би
Хүйнээс нь тасарсан ураг
Хийсэн бүтээсэн гавъяагаа эцгийнхээ өлмийд тахина би

2019–01–09

What do you think?

Laisser un commentaire

Votre adresse e-mail ne sera pas publiée. Les champs obligatoires sont indiqués avec *

Dating : The guy (M24) I’m (F21) dating shamed me for getting an unsolicited dick pic

POF : What a shitty way to start a conversation. 💩